top of page
City Wide 1.jpeg

Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо

Nomadic Spirit meets Made in Germany

ÜBER UNS

Герман-Монголын Бизнесийн Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ) нь анх 1995 онд Улаанбаатар хотод байгуулагдсан, Германы компаниуд болон Германтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг Монголын аж ахуйн нэгжүүдийг холбосон байгууллага юм. 2009 оноос хойш тус холбоо нь төрийн бус байгууллага (ТББ) хэлбэрт өргөжин тэлж, Улаанбаатар хотод байрлах оффисын менежментийн багаараа дамжуулан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

 

30 гаруй жилийн туршлагатай, ойролцоогоор 87 гаруй бизнесийн гишүүнчлэлтэй DMUV нь Монгол дахь хамгийн ууган, хамгийн том хоёр талын бизнесийн байгууллага юм. Тус холбооны гишүүн байгууллагууд нь Германы эдийн засгийн салбарын бүх түвшнийг хамарсан бөгөөд томоохон корпорациудаас эхлээд жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагуудаас бүрддэг.

 

ГМБЭХ нь Монгол Улсад Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын Гадаад Худалдааны Танхим (AHK)-ын үйлчилгээг үзүүлж, Холбооны Аж Үйлдвэрийн Холбоо (BDI)-ны хамтрагч байгууллага юм. Мөн Германы Ази, Номхон далайн бизнес эрхлэгчдийн холбоо (OAV)-той хамтран Герман-Монголын Эдийн Засгийн Хороо (DMWA)-ны МУ дахь төлөөлөгчийн газрыг хариуцан ажилладаг. ХБНГУ-ын Эдийн засаг, уур амьсгалыг хамгаалах яам (BMWK), Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-тай нягт хамтран ажиллаж байгаа нь манай холбоог Монгол Улс дахь Германы эдийн засгийн чухал үүрэг гүйцэтгэгч болгодог. 

Үзэсгэлэн, арга хэмжээ

Бид байгууллагын арга хэмжээг зохион байгуулдаг. Манай байгууллага нь сургалт, семинараас эхлээд хурал, нетворкинг эвент, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах арвин туршлагатай.

Бизнес аялал

Бид таны хэрэгцээнд нийцүүлэн Монгол болон Герман улсууд руу аялал зохион байгуулна.

Зах зээлд нэвтрэх

Манай үйлчилгээний багцад мөн бизнесийн түнш олох, шинэ ажилтан авах, оффис болон бизнесийн байр хайхад дэмжлэг үзүүлэх, компани байгуулахад тань туслалцаа үзүүлэх зэрэг багтана.

Германы Ахмад Мэргэжилтний Алба (ГАМА)

ГМБЭХ нь “Германы Ахмад Мэргэжилтний Алба”-ны албан ёсны төлөөлөгч юм. Бид бүх салбарт мэргэшсэн, өндөр мэдлэг, туршлага хуримтлуулсан германы ахмад мэргэжилтнүүдийг танай байгууллагад зуучилна.

SERVICES

ГИШҮҮНЧЛЭЛ

Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ) нь хоёр улсыг холбосон томоохон бизнесийн холбоо юм. Холбооны гишүүнчлэлийн бүтэц нь Германы эдийн засгийн томоохон корпорацууд болон жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллагуудаас бүрддэг.

Гишүүнчлэлийг нэг жилийн хугацаатай байгуулдаг ба жилийн хураамжаа төлснөөр хүчин төгөлдөр болдог. ​Хэрэв та гишүүнээр элсэхийг хүсвэл гишүүнчлэлийн хүсэлт бөглөн бидэнд илгээнэ үү.

MITGLIEDSCHAFT
Business Conference

ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА

Монголын зах зээлийн боломж, хязгаарыг урьдчилан мэдэж авахын тулд бид Герман хэл дээр зах зээлийн судалгааг танд хүргэж байна.

НИЙТЛЭЛ

Германы Ахмад Мэргэжилтний Алба

ГМБЭХ нь Германы Ахмад Мэргэжилтний Албаны Монгол дахь албан ёсны төлөөлөгч бөгөөд бүх салбарт мэргэшсэн, өндөр мэдлэг, туршлага хуримтлуулсан германы ахмад мэргэжилтнүүдийг байгууллагуудад тогтмол зуучилдаг.

СҮЛЖЭЭ

Германы Уул Уурхайн Сүлжээ

ГМБЭХ нь 2019 оны сүүлээс Германы Уул Уурхайн Сүлжээний нэгэн хэсэг болсон.

СҮЛЖЭЭ

Германы танхимуудын сүлжээ

ГМБЭХ нь Герман дахь худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын түнш төдийгүй тогтмол хамтран ажилладаг.

СҮЛЖЭЭ

Kooperationen

МАНАЙ
ХАЯГ

UBH Center, 13-р давхар, 1304 тоот, Энхтайваны өргөн чөлөө-23, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14210, Монгол Улс

Санал, хүсэлт илгээх.

 Танд баярлалаа!

UNSERE ADRESSE
Дээш буцах

ДЭЭШ

© 2021-2023 Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ)

Created with Wix.com

  • Facebook
  • LinkedIn
  • Twitter
bottom of page