
Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо
Nomadic Spirit meets Made in Germany
Герман-Монголын Бизнесийн Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ) нь 1995 онд Улаанбаатар хотод байгуулагдаж, Герман болон Монголын бизнесийн хүрээг холбох гүүр болон хөгжиж ирсэн хамгийн ууган, том хоёр талын бизнесийн байгууллага юм. Өнөөдөр 30 жилийн туршлагатай, 90 гаруй гишүүн байгууллагатай, Монгол Улс дахь хамгийн ууган, хамгийн том хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааны байгууллага юм.
2009 оноос хойш ГМБЭХ нь төрийн бус байгууллагын (ТББ) хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж, хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Холбоо нь гишүүн байгууллагуудын ашиг сонирхлыг хамгаалж, бизнесийн орчныг сайжруулах, шинэ боломж, түншлэлийг бий болгоход чиглэсэн бодит санаачилга, үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд Монгол Улс болон ХБНГУ-ын бизнесийн харилцаанд итгэлцэл, хамтын өсөлт, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэм зорилгоо болгож ажилладаг.
ГМБЭХ нь Монгол Улсад ХБНГУ-ын Гадаад Худалдааны Танхимын (AHK) үйлчилгээ, дэмжлэгийг гишүүн байгууллагууддаа үзүүлдэг бөгөөд Германы Аж Үйлдвэрийн Холбоо (BDI), Ази, Номхон далайн бизнес эрхлэгчдийн холбоо (OAV)-той хамтран ажилладаг. Мөн Герман-Монголын Эдийн Засгийн Хорооны (DMWA) Монгол Улс дахь төлөөлөгчийн газрыг хариуцан, ХБНГУ-ын Эдийн Засаг, Эрчим Хүчний Яам (BMWE) болон ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтыг Ажиллагаа, Хөгжлийн Яамтай (BMZ) хамтын ажиллагаагаар Монгол Улс дахь Германы эдийн засгийн чухал түншийн байр суурийг бататгаж байна.
Үзэсгэлэн, арга хэмжээ
Бид сургалт, семинар, бага хурал, B2B уулзалт болон үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсан арвин туршлагатай. Таны зорилгод нийцсэн, төгс арга хэмжээг бүтээхэд бид бүрэн хамтран ажиллана.
Бизнес аялал
Бид таны хэрэгцээнд нийцүүлэн Монгол болон Герман улсууд руу аялал зохион байгуулна.
Зах зээлд нэвтрэх
Манай үйлчилгээний багцад бизнесийн түнш олох, шинэ ажилтан авах, оффис болон бизнесийн байр хайхад дэмжлэг үзүүлэх, компани байгуулахад тань туслалцаа үзүүлэх зэрэг багтана.
Германы Ахмад Мэргэжилтний Алба (ГАМА)
ГМБЭХ нь “Германы Ахмад Мэргэжилтний Алба”-ны албан ёсны төлөөлөгч юм. Бид бүх салбарт мэргэшсэн, өндөр мэдлэг, туршлага хуримтлуулсан германы ахмад мэргэжилтнүүдийг танай байгууллагад зуучилна.
ГИШҮҮНЧЛЭЛ
Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ) нь хоёр улсыг холбосон томоохон бизнесийн холбоо бөгөөд гишүүд нь ХБНГУ болон Монгол Улсын томоохон корпорациуд, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагуудаас бүрддэг.
Гишүүнчлэлийг нэг жилийн хугацаатай байгуулдаг ба гишүүнчлэлийн хураамжаа төлснөөр хүчин төгөлдөр болдог. Хэрэв та гишүүнээр элсэхийг хүсвэл гишүүнчлэлийн анкетыг бөглөн бидэнд илгээнэ үү.


































































































































































































