top of page

Герман-Монголын Эдийн Засгийн Хороотой харилцах хэсэг

ХБНГУ-ын Эдийн засаг, уур амьсгалыг хамгаалах яам (BMWi)-ны нэрийн өмнөөс Герман-Монголын эдийн засгийн хорооны (ГМЭЗХ) харилцах хэсэг нь Герман-Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

ГМЭЗХ нь Холбооны Канцлер хатагтай Др. Меркель 2011 оны 10 сарын 13-нд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан “ХБНГУ-ын Засгийн газар, МУ-ын Засгийн газар хоорондын ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хүрээнд байгуулагдсан.

ГМЭЗХ-ны үүрэг даалгавар нь Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг дэмжих, Герман-Монголын Засгийн газрын ажлын хэсэгт тайлагнах юм.

2015 оноос хойш ГМБЭХ болон Хамбург дахь Германы Ази Номхон Далайн Бизнесийн Нийгэмлэг (OAV e.V.) нь ХБНГУ-ын Эдийн засаг, уур амьсгалыг хамгаалах яам (BMWi)-ны нэрийн өмнөөс Герман-Монголын Эдийн Засгийн Хорооны харилцах хэсгийг хариуцаж байна. Харилцах хэсэг нь сонирхогч компани, байгууллагуудын түнш нь болдог.

Манай хамтрагч

logo_edited.png
Screenshot 2025-07-03 091056.png

ХОЛБОО
БАРИХ

Отгонбаярын Мандахбаяр

Гүйцэтгэх захирал

 

mandakhbayar.otgonbayar@dmuv.mn

+976 7011 6011

 
Mandkhbayar_edited.jpg
bottom of page