Германы Ахмад Мэргэжилтний Алба (ГАМА)
Манай хамтрагч
Германы Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Сангийн харьяа Германы Ахмад Мэргэжилтний Алба (ГАМА) нь зөвхөн Герман улсад төдийгүй дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг сайн дурын байгууллага юм.
Бүхий л салбарын арвин туршлага, өндөр мэдлэгтэй герман мэргэжилтнүүдийг жижиг, дунд бизнес эрхлэгчид, төрийн байгууллагууд, бизнесийн холбоод, боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагууд урьж авчиран өөрсдийн үйл ажиллагаагаа сайжруулах зөвлөгөө, дэмжлэгийг авах боломжтой байдаг.
Ахмад мэргэжилтнүүдийн хуримтлуулсан туршлага нь зөвхөн тухайн байгуулагын хувьд үр өгөөжтэйгээр зогсохгүй урьж буй улсын нийгэмд эерэг өөрчлөлт авчирах, улс хоорондын соёлын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг.
ГМБЭХ нь 2017 оноос хойш ГАМА-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд 2021 оноос тус байгууллагын албан ёсны төлөөлөгчөөр томилогдон үйл ажиллагаагаа явуулж байна.
ХОЛБОО
БАРИХ
Отгонбаярын Мандахбаяр
Гишүүнчлэл ба ивээн тэтгэгчийн менежер
Германы Ахлах Мэргэжилтний Алба-ны төлөөлөгч
Дэд Захирал







+976 7011 6011